Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлын эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, холбогдох … Continue reading Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо